Хайх

\"Friends\" цувралын жүжигчид HBO Маx стриминг тавцанд зориулан дахин нэгдэнэ

"Friends" цувралын жүжигчид HBO Маx стриминг тавцанд зориулан дахин нэгдэнэ

Одоогоор төсөл хэлэлцээрийн шатандаа явж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Анх 25 жилийн өмнө дэлгэцнээ гарч байсан алдарт "Friends" инээдмийн цувралын зургаан гол дүрийн жүжигчин дахин бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж, HBO Max стриминг тавцанд зориулан цувралын тусгай ангийг хийхээр бэлдэж байгаа талаар The Hollywood Reporter ба Variety сэтгүүлүүд мэдэгдэж байна. Одоогоор энэхүү төсөл нь хэлэлцээрийн шатандаа явж байгаа гэдгийг эх сурвалжууд онцолжээ.

HBO Max тусгай ангид зориулан Женнифер Энистон, Лиза Кудроу, Кортни Кокс, Мэтт Леблан, Дэвид Швиммер, Мэтью Перри нараас гадна "Friends" цувралыг бүтээсэн Дэвид Крейн ба Марта Кауффман нарыг оролцуулахаар хэлэлцэж байгаа аж.

Одоогоор HBO Max энэ талаар албан ёсны тайлбар өгөхөөс татгалзжээ.

Дахин сануулахад "Friends" цуврал Netflix стриминг тавцангаас энэ ондоо багтаж татан буугдах болно. Харин 2020 оноос эхлэн тус цувралын бүх анги HBO Max стриминг тавцангаар цацагдаж эхлэх юм. Эх сурвалжуудын мэдэгдэж буйгаар HBO Max "Friends" цувралын 10 улирлыг стриминг тавцангаараа таван жилийн турш гаргахын тулд нийт 425 сая ам.доллар төлсөн гэжээ. Өмнө нь Netflix компани "Friends" цувралыг 2018 онд өөрсдийн тавцанд байршуулахын тулд 70 сая ам.доллар Warner Bros. кино компанид төлж байсан бол 2019 онд тэд гэрээгээ нэг жилээр сунгахын тулд 100 сая ам.доллар төлж байсан юм.

цааш үзэх