Хайх

Каннд анх удаа киног виртуал бодит байдлаар үзүүллээ

Каннд анх удаа киног виртуал бодит байдлаар үзүүллээ

Алехандро Гонсалес Иньярритугийн бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Канны кино наадмын үеэр анх удаа виртуал бодит байдлын тусламжтайгаар кино үзүүлжээ. Найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн бүтээл "Carne y Arena" богино хэмжээний кино нь Мексик болон АНУ-ын хил дээрх цагаачдын асуудлыг хөндсөн байна.

Үзэгчид тусгай кино танхимд орохын өмнө үүргэвч, VR малгай өмсөж, элсээр хучигдсан хоосон танхимд орох аж. VR малгайг өмсөх үед үзэгчдэд яг л АНУ болон Мексикийн хил дээрх элсэн цөлд очсон мэт сэтгэгдэл төрөх орчинг бий болгожээ. Зургаан минут үргэлжлэх "Carne y Arena" богино хэмжээний кинонд АНУ-ын хилийг давахаар оролдож буй цагаачдын тухай өгүүлэх юм. Тусгай тохижуулсан орчин бүхий кино танхимыг тавдугаар сарын 28-н хүртэл Каннд байршуулж, дараа нь Миланийн Fondazione Prada музей рүү нүүлгэх гэнэ.

 

цааш үзэх