Кайя Герберийн 18 насны төрсөн өдрийн үдэшлэг хэрхэн болж өнгөрсөн бэ
Бурлеск сэдвийн дор зохион байгуулагдсан үдэшлэг
Загвар өмсөгч Кайя Гербер 18 насны төрсөн өдрийн баяраа Нью-Йорк хотын Edition зочид буудал дахь Paradise Club-д зохион байгууллаа. Түүний төрсөн өдрийн үдэшлэгт Кендалл Женнер, Камила Мороне, Леонардо Ди Каприо, Хелена Кристенсен, Ханна Габи Одиль, Александр Вэнг, Сара Сампайо зэрэг хувцас загвар болон энтертейнмент салбарын шилдгүүд уригджээ. Бурлеск сэдвийн дор зохион байгуулагдсан энэхүү үдэшлэгт уригдсан зочид сэдвийн дагуу дүр төрхөө бүрдүүлэн ирсэн ба дрэг уран бүтээлч Аманда Лепор бүжигчдийн хамтаар үзүүлбэр толилуулсан байна. Харин Кайя Гербер энэхүү үдэш Versace брэндийн савхин даашинзаар гоёсон ба хувцаслалтынхаа санааг ээж Синди Кроуфордын 1992 оны MTV VMA наадамд оролцохдоо бүрдүүлсэн төрхөөс авжээ.
]
]