Хайх

Хунтайж Чарльзын “Орших уу, эс орших уу” монологийг уншлаа

Шекспирийн таалал төгссөний 400 жилийн ой

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-нд Их Британи болон дэлхий дахинд Уильям Шекспирийн таалал төгссөний 400 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ өдөр алдарт зохиолчийн төрсөн Стрэтфорд-апон-Эвон хотод юу болж өнгөрснийг хамтдаа сонирхоцгооё

Энэхүү тэмдэглэлт өдөрт зориулж Shakespeare Live! нэртэй шоу зохион байгуулжээ. Харин уг арга хэмжээ Шекспирийн төрж, өссөн болон таалал төгссөн Стрэтфорд-апон-Эвон хотод зохиогдсон байна. Энэ үдэш Жуди Денч, Иэн Маккелен, Хелен Миррен, Бенедикт Камбербэтч, Дэвид Теннант зэрэг Шекспирийн жүжгийн гол дүрд тоглож байсан Их Британийн алдартай жүжигчид "Royal Shakespeare" театрын тайзнаа гарсан юм.

Мэдээж хэрэг хатан хааны гэр бүлийнхэн ч тус арга хэмжээнд оролцжээ. Харин хунтайж Чарльз энд зөвхөн тоглолт үзэхээр ирсэнгүй. Уэльсийн хунтайж Гамлет жүжгийн "Орших уу эсвэл эс орших уу" монолог хэсгээс уншиж үзүүлсэн байна. Харин түүний энэхүү гүйцэтгэл Гамлетын дүрийг тайз болон дэлгэцэнд амилуулсан Камбербэтч, Теннант, Маккелен зэрэг жүжигчдээс өндөр үнэлгээ авчээ.

цааш үзэх