Хайх

Хунтайж Уильям болон Харри нар Star Wars киноны зураг авалтын талбайд

Хунтайж Уильям болон Харри нар Star Wars киноны зураг авалтын талбайд

Оддын дайны шүтэн бишрэгчид

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хунтайж байх үнэхээр муугуй бололтой. Учир нь энгийн хүн орох хориотой газар хүртэл чөлөөтэй нэвтрэх эрхтэй ажээ. Жишээ нь одоогоор маш нууц, бүр нэр нь ч тодорхой болоогүй байгаа Star Wars киноны шинэ ангийн зураг авалтын талбайд очиж үзэж болно гэвэл та итгэх үү?

Саяхан Уэльсийн хунтайж нар Star Wars: Episode VIII киноны зураг авалтын талбайд очиж үйл явцтай нь танилцсан байна. Харин эрхэм дээдсүүдийн энэхүү аялалын хөтчийн үүргийг киноны гол дүрийн жүжигчин Дэйзи Ридли гүйцэтгэжээ.

Хунтайж Харри болон Уильям нар Чубакка, Люк Скайуокерын дүрийг бүтээсэн жүжигчин Марк Хэмилл болон BB-8 роботтой уулзаж, цагийг зугаатай өнгөрөөсөн аж. Түүнчлэн хаан ширээний залгамжлагчид Оддын дайны алдарт гэрэлт сэлмээр хоорондоо тулалдаж, киноны шүтэн бишрэгчийн мөрөөддөг бүхий л зүйлсийг туршиж үзжээ.

Хунтайж Уильям болон Харри нар Star Wars киноны зураг авалтын талбайд (фото 1)Хунтайж Уильям болон Харри нар Star Wars киноны зураг авалтын талбайд (фото 2)Хунтайж Уильям болон Харри нар Star Wars киноны зураг авалтын талбайд (фото 3)Хунтайж Уильям болон Харри нар Star Wars киноны зураг авалтын талбайд (фото 4)Хунтайж Уильям болон Харри нар Star Wars киноны зураг авалтын талбайд (фото 5)Хунтайж Уильям болон Харри нар Star Wars киноны зураг авалтын талбайд (фото 6)

цааш үзэх