Хайх

“Хятад: Шилэн хоргоны цаанаас” үзэсгэлэнг Метрополитен музейд есдүгээр сар хүртэл үзэж сонирхох боломжтой

“Хятад: Шилэн хоргоны цаанаас” үзэсгэлэнг Метрополитен музейд есдүгээр сар хүртэл үзэж сонирхох боломжтой

Амжаагүй нэгэнд


Зураг: Buro 24/7 Russia

Хэрэв та 9-р сарын 7-ны дотор Нью-Йорк хотод очих бол Метрополитен музейн “Хятад: Шилэн хоргоны цаанаас” үзэсгэлэнг үзэх тухай төлөвлөгөөндөө нэн даруй оруулна уу. Учир нь тус үзэсгэлэнг нэг сарын хугацаагаар сунгажээ.

"Хятад - шилэн хоргоны цаанаас" үзэсгэлэн Хятадын урлаг соёл барууны улс орнуудад хэрхэн нөлөөлсөн талаар дэлгэрэнгүй өгүүлж байгаа билээ. Дорнын хэв маяг загвар болон урлаг соёлын ертөнцөд илэрхий нөлөөлөх болсон. Үүнийг батлах олон үзүүлэнгүүд тус музейд дэлгэгдсэнээс дурдвал Жон Гальяногийн Dior-д зориулсан кутюр коллекци, Balenciaga-гийн 1962 оны хуучны даашинзнууд бий. Alexander McQueen болон Yves Saint Laurent-ын архивын бүтээлүүд дээр нэмэгдээд өмнөх зууны Парисийн загвар зохион бүтээгч Поль Пуарегийн загварууд багтжээ. Үзэсгэлэнд загварын бүтээлүүдээс гадна Хятадын алдарт хөх шаазан эдлэлүүд орсон байна. Тухайлбал, Мин угсааны ваарыг Roberto Cavalli болон Alexander McQueen-ий даашинзнуудын дэргэд тавьсан нь дизайнерууд Хятадын урлагийн маш тодорхой элементүүдээс урамтай санаагаа авсны тод илэрхийлэл гэлтэй.
Музейн эрхлэгчид Хятад хэрхэн Европ болон Америкийн кино урлагт нөлөөлснийг үзүүлэхээ ч мартсангүй. Яг энэ агшин та шууд л Вонг Кар Вайг санаж байвал зөв боджээ. Ван Кар Вай тус үзэсгэлэнгийн номонд зориулан эссэ бичсэн байна. Энэ ном нь 256 хуудас бүхий нийтлэлтэй, 300 орчим тайлбар зургийг хавсаргажээ.

цааш үзэх