Хайх

Кино шүүмжлэгчид \"The Witcher\" цувралыг \"Game of Thrones\"-той харьцууллаа

Кино шүүмжлэгчид "The Witcher" цувралыг "Game of Thrones"-той харьцууллаа

Маш өндөр хүлээлттэй байгаа Netflix-ийн шинэ бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix стриминг тавцангийн бүтээсэн "The Witcher" цуврал арванхоёрдугаар сарын 20-нд нээлтээ хийнэ. Харин үүнээс өмнө кино шүүмжлэгчид цувралыг үзэн, өөрсдийн үнэлгээгээ өгчээ. Тодруулбал олон хүн шинэ төслийг алдарт "Game of Thrones" цувралтай харьцуулаад авсан байна.

Цахим ертөнцөд нэгэн хэрэглэгч "The Witcher-тэй харьцуулахад The Game of Thrones-ын тулааны хэсэг үнэхээр муу байна" гэсэн бол өөр нэгэн хэрэглэгч "The Witcher-ийн дэргэд Game of Thrones-ын тулаан яг л баарны гадаа хоёр согтуу эр зодолдож байгаа мэт харагдаж байна" гэжээ. Ерөнхийдөө кино шүүмжлэгчид тулааны зураг авалт, жүжиглэлт, зохиол зэргийг өндрөөр үнэлсэн байна.

Netflix-ийн бүтээсэн уран зөгнөлт "The Witcher" цувралд Геральт гэх мангасын ангуучийн адал явдлыг үзүүлэх болно. Түүний дүрд "Man of Steel" (Супермен) киногоороо алдаршсан жүжигчин Хенри Кавилл тоглосон байна.

Сонирхуулахад "The Witcher" цуврал нь Польшийн алдарт зохиолч Анджей Сапковскийн ижил нэртэй зохиол дээр тулгуурлан бүтээгдсэн бөгөөд өмнө нь тус бүтээлээс сэдэвлэгдсэн кино, цуврал ба видео тоглоом гарч байжээ.

цааш үзэх