Хайх

Лана Дель Рей дахин Лана Дель Рей байхыг хүсэхгүй байна

Лана Дель Рей дахин Лана Дель Рей байхыг хүсэхгүй байна

Дуучин бүсгүй тайзны дүр төрхөөсөө татгалзахыг хүсэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Поп хатан хаан Лана Дель Рей бол дуу хөгжмийн ертөнцөд өөрийн өвөрмөц тайзны дүр төрхөөрөө танигдсан нэгэн. Сонгодог Лана Дель Рейн уйтгартай харц, урт хөл, улбар шар үс, америкийн туг ба бага зэрэг гунигтай өнгө аясыг хүн бүр хаанаас нь ч харсан таньдаг.

Гэтэл саяхан дуучин бүсгүй Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Лана Дель Рейн дүр төрх болон бүтэлгүй хайрын тухай дуунаас залхаж буйгаа хэлжээ. Тэрээр одооноос эхлэн өөрөөрөө байж, шүтэн бишрэгчдийнхээ сонирхлыг бодит бус төрхөөр татахгүй байхыг хүсэж байна.

"Миний тайзны дүр төрх карьерт минь багагүй нөлөөлсөн байх. Гэхдээ одоо би өөрчлөгдсөн. Би илүү нас биед хүрсэн, намбалаг харагдахыг хүсэж байна. Амьдралын шинэ тулгуур олмоор байна. Өмнө нь надад бүтээлч санаа өгдөг байсан зүйлс одоо миний уран бүтээлд нөлөөлөхөө больсон. Одоо би тайзан дээр гарахдаа өдөр тутмын жийнсээ өмсөж, урьдчилсан сургуулилт хийлгүйгээр шууд дуулах боломжтой болсон" хэмээн Лана ярьжээ.

цааш үзэх