Хайх

Донателла Версачегийн дүрд Леди Гага тоглоно

Донателла Версачегийн дүрд Леди Гага тоглоно

“American Crime Story” цувралд

Text: Buro.Mongolia


Зураг:

“American Crime Story” цувралын гуравдугаар улиралд дуучин Леди Гага дизайнер Донателла Версачегийн дүрд тоглохоор болжээ

"American Crime Story" цувралын гуравдугаар улирлын үйл явдалд 1997 онд болсон алдарт дизайнер Жанни Версачегийн аллагын тухай гарна гэдгийг бид өмнө нь мэдээллэж байсан. Тэрбээр Майами-Бич дэх өөрийн байшингийн шатан дээр Эндрю Кьюненен гэх цуврал алуурчинд буудуулан нас барсан юм. 

Энэхүү цувралд Жанни Версачегийн дүү Донателлагийн дүрийг дуучин Леди Гага бүтээхээр болжээ. Леди Гага дизайнер Донателла Версачетэй ажлын болон хувийн шугамаар маш дотно харилцаатай. Тэд янз бүрийн арга хэмжээний улаан хивсний ёслолд хамтдаа хүрэлцэн ирж, тэр ч бүү хэл Леди Гага 2013 онд "Donatella" гэдэг дуу бичсэн бөгөөд уг дуу нь түүний Artpop цомогт багтсан юм.

Dear Gaga you're amaziiiing in #AHSHotel...so talented ! I wish you the best ❤️ @ladygaga #TeamDV #womenilove

A photo posted by Donatella Versace (@donatella_versace) on

цааш үзэх