Хайх

“Legally Blonde” киноны гуравдугаар анги гарна

“Legally Blonde” киноны гуравдугаар анги гарна

Эль Вудс эргэн ирнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Шаргал үст хуульч Эль Вудсыг санаж байна уу? Сайхан мэдээ дуулгахад тун удахгүй түүний адал явдал дэлгэцнээ үргэлжлэх гэж байгаа бололтой. Тодруулбал MGM кино компани "Legally Blonde" киноны гуравдугаар ангийг хийхээр ажилдаа шамдан орсон гэдгийг Deadline вебсайт мэдээллэж байна. Мөн тус кино компани өмнөх хоёр ангид Эль Вудсын дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин Риз Уидерспуныг тоглуулахаар хэлэлцээр хийж байгаа гэдгийг тэд нэмж мэдэгдлээ. Одоогийн байдлаар тус киноны эхний анги дээр ажиллаж байсан продюсерууд болон кино зохиолчид эргэн ирэхээ зарлаад байгаа юм.

"Legally Blonde" киноны гуравдугаар ангийн үйл явдалд юу гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч эхний ангиудтайгаа ижил уур амьсгалтай байх бөгөөд "эмэгтэйчүүдийн эрх ба тэдний боломж бололцоог онцолно" гэж эх сурвалж мэдэгдэж байна.

Анх 2001 онд нээлтээ хийж байсан "Legally Blonde" кинонд Харвардын хуулийн сургуульд элсэн орж байгаа Эль Вудс гэх нэгэн гэнэн бүсгүйн хөгжилтэй түүхийг өгүүлдэг. Мөн эхний анги гарснаас хоёр жилийн дараа тус киноны хоёрдугаар анги нээлтээ хийж байсан юм. Ямартаа ч бидэнд одоо Риз Уидерспуны хариу өгөхийг л хүлээх үлдлээ.

цааш үзэх