Хайх

Жонни Деппийн охин Лили-Роуз “Yoga Hosers” киноны трейлерт

Инээдэм ба аймшгийн кино

Text: Buro.Mongolia


Зураг:

Кино продюсер Кевин Смит болон жүжигчин Жонни Депп нарын охид “Yoga Hosers” киноны гол дүрд тогложээ

Кевин Смитийн бүтээсэн энэхүү кинонд түүний охин Харли Куинн болон Лили-Роуз нар тогложээ. Мөн Жонни Депп энэхүү кинонд чөтгөрүүдийн ангууч Ги Лапойнтын дүрийг бүтээсэн байна.

Киноны үйл явдалд гол дүрийн Колин Колетт болон Колин МакКензи нар ахлах ангийхны үдэшлэгт оролцохоор явах замдаа хорон санаат одой мангаснуудтай тэмцэх хэрэг гардаг. Энэхүү кино нь инээдтэй ч юм шиг, аймшигтай ч юм шиг хачирхалтай үйл явдлуудаар дүүрэн байх болно. Ямартаа ч Youtube дээр "Yoga Hosers" киноны трейлерийг үзсэн хүмүүс гайхшралд оржээ. Мөн кино шүүмжлэгчид уг киног "Ghostbusters" киноны трейлертэй харьцуулж байгаа аж. "Ghostbusters" киноны трейлер нь Youtube сувгийн түүхэнд хамгийн их "хасах" үнэлгээг аваад байгаа юм. Кевин Смит киноны тухайд, "Хоёр ирээдүйтэй залуу жүжигчнийг ийм муухай кинонд тоглуулсан нь зарим хүмүүст маш их мөнгө зарсан "хүүхдийн хүчирхийлэл" мэт санагдаж магадгүй" хэмээн тохуурхан хэлжээ.

"Yoga Hosers" нь Кевин Смитийн найруулсан "True North Trilogy" цуврал аймшгийн киноны хоёр дах кино юм. Уг цувралын эхний анги болох "Tusk" нь 2014 онд гарсан бол, "Moose Jaws" нэртэй сүүлийн анги нь дараа жил нээлтээ хийхээр төлөвлөгджээ. Харин "Yoga Hosers" кино нь долдугаар сарын 29-нд нээлтээ хийх юм.

цааш үзэх