Хайх

Loewe брэнд хааны гэр бүлийн ботаникийн цэцэрлэгт үзэсгэлэн дэлгэлээ

Loewe брэнд хааны гэр бүлийн ботаникийн цэцэрлэгт үзэсгэлэн дэлгэлээ

Түүх өгүүлнэ

Text: Buro.Mongolia


Испани брэндийн 170 жилийн ойн баярт зориулагдсан онцгой төсөл

Энэ жил Испанийн Loewe загварын ордон 170 нас хүрч байна. Энэхүү ойн баярыг брэндийн хамт олон нижгэр тэмдэглэхээр шийдэж, төрөлх Мадрид хотод «Loewe. Past, Present, Future» нэртэй үзэсгэлэн зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд брэндийн олон жилийн түүхийг өгүүлэх эртний зурагнууд, хувийн архив дахь эд зүйлс, Луис Венегасын удирдлага доор бичигдсэн ном болон цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн календарь тавигдсан байна. Уг цагалбар нь алдарт зурагчин Стивен Майзелын авсан цэцэгсийн натюрморт зурагнуудаас бүрджээ.

«Loewe. Past, Present, Future» үзэсгэлэн Мадрид хотын хааны гэр бүлийн ботаникийн цэцэрлэгт арванхоёрдугаар сарын 9 хүртэл дэлгэгдэнэ.

 

цааш үзэх