Хайх

Меган Маркл ба хунтайж Харри нарын тухай киноны анхны трейлер цацагдлаа

“Harry & Meghan: The Royal Love Story”

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хунтайж Харри ба Америкийн жүжигчин Меган Маркл нарын хайр дурлалын харилцааг харуулсан "Harry & Meghan: The Royal Love Story" нэртэй бүрэн хэмжээний киног Lifetime суваг бүтээж байгаа тухай бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл өчигдөр тус киноны тизер трейлер цацагдсан байна.

Шинэ трейлерт Меган ба Харри нарын харилцааны хэд, хэдэн үе шат харагдах болно. Жишээ нь тэд нууц болзоонд явж, нар жаргаж байх үеэр хамтдаа зугаалж, хунтайж Харри Меганаас түүний эхнэр болохыг гуйж байгаа зэрэг маш романтик хэсгүүд гарна. Энэхүү кинонд хунтайж Харригийн дүрийг "Victoria", "The Loch" цувралуудад тоглосон жүжигчин Мюррей Фрейзер бүтээх бол "Jessica Jones" цувралаар алдартай жүжигчин Париса Фитц-Хенли Меган Марклын дүрд тоглохоор болжээ.

Хунтайж Харри ба Меган Маркл нарын хайрын түүхийг дэлгэрэнгүй харуулах уг кино нь 2018 оны тавдугаар сарын 13-нд буюу хосуудын хуримаас зургаан хоногийн өмнө нээлтээ хийх болно.

цааш үзэх