Хайх

Мэтт Дэймон, Алисия Викандер нар “Jason Bourne” киноны трейлерт

Заримдаа тэр буцаж ирдэг

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

CIA-гийн тусгай ажилтан Жейсон Борны тухай тав дах кино болох “Jason Bourne” энэ зун нээлтээ хийх гэж байна

Мэтт Дэймон бараг арван жил завсарласны эцэст "Jason Bourne"-ы цувралд эргэн ирлээ. Кинонд Мэтт Дэймоноос гадна Томми Ли Жонс, Алисия Викандер болон Венсан Кассель нар тоглох юм.

"Jason Bourne" кино нь тагнуулчийн тухай тав дах цуврал болж байгаа бөгөөд "The Bourne Ultimatum" киноны үргэлжлэл болох юм. Киноны үйл явдал Сноудены дараах үед өрнөх аж. Ажил хэргээс холдсон Жейсон Борн гэнэт эргэн ирсэн нь тусгай ажиллагааныхныг сандаргана. Магадгүй тэдний хийсэн үйлдэл шийтгэлгүй өнгөрнө гэж бодсон бололтой. Харин CIA-гийн захирлын дүрд Томми Ли Жонс тоглож байгаа бол Венсан Кассель киноны гол хорон санаатан болох хөлсний алуурчны дүрийг бүтээжээ. Сонирхуулж хэлэхэд, тус дүрийг Вигго Мортенсенд санал болгож байсан гэнэ. Үүнээс гадна Никки Парсонсын дүрийг бүтээж байсан Жулия Стайлс кинонд эргэн ирэх юм байна.

Киноны зураг авалтыг Тенериф арал, Лондонгийн Паддингтон зогсоол, Берлин, Вашингтон болон Лас-Вегас зэрэг олон газруудад хийжээ. Кино ирэх долдугаар сарын 27-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

цааш үзэх