Хайх

“Миний хөрш Тоторо” киноноос сэдэвлэсэн парк нээгдэнэ

“Миний хөрш Тоторо” киноноос сэдэвлэсэн парк нээгдэнэ

Японд

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Японы алдарт найруулагч Хаяо Миязакигийн бүтээл, анимэйшн киноны домог болсон "Миний хөрш Тоторо" хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн парк 2020 онд Япон улсад нээгдэх гэж байна. Энэ тухай саяхан The Verge вебсайт мэдээллээ. Хаяо Миязакигийн үүсгэн байгуулсан анимэйшн киноны Ghibli студи энэхүү паркаар дамжуулан "Миний хөрш Тоторо" киноны ертөнцийг шүтэн бишрэгчдэд улам бүр дэлгэрэнгүй танилцуулах зорилготой байгаа аж.

"Миний хөрш Тоторо" киноноос сэдэвлэсэн уг парк нь Айчи аймгийн Нагоя хотод байгуулагдах болсныг Ghibli студийн продюсер Тошио Сузуки болон Айчигийн амбан захирагч Хидеаки Омура нар олон нийтэд албан ёсоор мэдэгджээ.

Анх 1988 онд нээлтээ хийж байсан "Миний хөрш Тоторо" анимэйшн кино нь Хаяо Миязаки ба Ghibli студийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм.

цааш үзэх