
Парисын уран бүтээлч Apple-ын техникийг цэцгийн сав болгон хувиргаж байна
Хуучирсан техникийг ашиглах гайхалтай арга
Парис хотоос гаралтай уран бүтээлч Кристоф Гене Plant your Mac! гэх нэгэн төсөл санаачилжээ. Тэрээр Apple-ын хуучирсан бүтээгдэхүүнээс доторх эд ангийг нь гаргаж, оронд нь цэцэг тарьдаг байна. Энэхүү төсөл нь электрон барааны хог хаягдлыг хэрхэн ашиглаж болох асуудалд олон нийтийн анхаарлыг татах зорилготой юм байна.