Хайх

Nickelodeon \"Хөвсгөр Боб\" хүүхэлдэйн киноны Патрикийн тухай спин-офф хийнэ

Nickelodeon "Хөвсгөр Боб" хүүхэлдэйн киноны Патрикийн тухай спин-офф хийнэ

Цувралын эхний улирал 13 ангиас бүрдэнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

"SpongeBob SquarePants" буюу "Хөвсгөр Боб" хүүхэлдэйн киноны продюсерууд цувралын бас нэгэн баатрын тухай тусдаа спин-офф хийхээр болжээ. Тодруулбал Nickelodeon суваг Хөвсгөр Бобын хамгийн сайн найз Патрик нэртэй далайн одны тухай шинэ цуврал эхлүүлэхээр төлөвлөж байна.

"Patrick Star Show" нэртэй энэхүү шинэ цувралын үйл явдлаас бид зөвхөн Патрикийн талаар төдийгүй түүний гэр бүлийн тухай илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой юм. Одоогоор спин-офф хэзээ гарах нь тодорхойгүй байгаа ч эхний ээлжид 13 анги хийнэ гэдгийг продюсерууд мэдэгджээ.

Эргэн сануулахад "SpongeBob SquarePants" хүүхэлдэйн киноны Сквидвард мөн тусдаа спин-офф цувралтай болж байгааг бид мэдээллэж байсан билээ.

цааш үзэх