Хайх

Нью-Йорк хотод домогт гэрэл зурагчин Ирвин Пеннийн үзэсгэлэн гарна

Нью-Йорк хотод домогт гэрэл зурагчин Ирвин Пеннийн үзэсгэлэн гарна

Метрополитен музейд

Text: Buro.Mongolia


Зураг:

Домогт гэрэл зурагчин Ирвин Пенн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулж Метрополитен музей түүний уран бүтээлийг харуулсан "Irving Penn: Centennial" нэртэй томоохон хэмжээний үзэсгэлэн дэлгэх гэж байна.

Музейд Ирвин Пеннийн 200 гаруй уран бүтээлүүд дэлгэгдэх болно. Эдгээр бүтээлүүдийн дотор Марлен Дитрих, Трумен Капоте, Наоми Симс нарын гэрэл зургууд багтсан байгаа. Ирвин Пеннийн гэрэл зургуудаас гадна Метрополитен музей зураг бүрийн түүхийг агуулсан ном гаргахаар болжээ. Энэхүү номонд гэрэл зурагчны дотоод зөрчил, хувийн сонирхол болон олонхийн хүсэл шаардлагад нийцүүлэх гэж хичээж байсан тухай дурдсан байна. Жишээ нь 1972 онд тэрбээр Vogue сэтгүүлийн ажлаас түр хугацаанд чөлөөлөгдөж байсан юм. Учир нь тухайн үед түүний минималист стиль тус сэтгүүлийн ерөнхий редактор Диана Вриландын бодолтой тохирохгүй,  уран бүтээлийн зөрчилдөөнд хүргэж байжээ.

Ирвин Пеннийн карьер 70 орчим жил үргэлжилсэн юм. Түүний уран бүтээлүүд ямар нэг илүү дутуу зүйлгүй, товч тодорхой хээнцэр байдлыг илтгэдэг. Түүний дуранд Грейс Келли, Сальвадор Дали, Пабло Пикассо нар дүр төрхөө буулгасан байдаг. Пенн хөрөг зургаас гадна натюрморт зурж, загварын сэтгүүлүүдэд зураг авч, сурталчилгааны ажил хийдэг байжээ. Үүнээс гадна тэрбээр маш их аялж, Шинэ Гвиней, Марокко улсын нутгийн иргэдийн хөргийг дарах дуртай байв. Ирвин Пеннийн хамгийн дуртай модель түүний эхнэр Лиза Фонсагривс байсан юм.

цааш үзэх