Хайх

Пол Маккартни рэппер Канье Уэсттэй хамтарч ажиллахад ямар байсныг хэллээ

Пол Маккартни рэппер Канье Уэсттэй хамтарч ажиллахад ямар байсныг хэллээ

“FourFiveSeconds” дууны клип хэрхэн бүтсэн тухай ярьжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Домогт The Beatles хамтлагийн дуучин Пол Маккартни тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй. Харин тэрбээр саяхан DIY сэтгүүлд ярилцлага өгсөн бөгөөд энэ үеэрээ "FourFiveSeconds" дуу хэрхэн бүтсэн тухайгаа хуваалцжээ. Эргэн сануулахад уг дууг Пол Маккартни рэппер, продюсер Канье Уэст болон дуучин Рианнатай хамтарч дуулсан бөгөөд энэхүү синглийг дуучин бүсгүйн 2015 онд гаргасан найм дах цомогт зориулан бичүүлж байжээ.

"FourFiveSeconds" дууг бичүүлэх үед Канье Уэстийн ажиллах арга барил Пол Маккартниг үнэхээр гайхшруулсан гэнэ. "Түүнтэй ажиллахад бүх зүйл дорхноо бүтэж байсан. Би бүр дуу бичүүлж байгаа гэдгээ ч ойлгоогүй шүү" хэмээн алдарт The Beatles хамтлагийн гишүүн ярьжээ.

Мөн тэрбээр Каньегийн урлагийн тэнгэрийн талаар ч ярилцлагадаа дурдсан байна. "Намайг гитар тоглож байх зуур, Канье компьютерын ард суугаад Кимийн (Кардашьян) зургуудыг харж байсан. Би тухайн үед бид хэзээ дуугаа бичүүлж эхлэх юм бол доо хэмээн дотроо бодож байлаа. Харин тэр ингэж дуугаа зохиож байсан юм билээ. Тэр (Ким) түүний урлагийн тэнгэр нь байсан" гэжээ. 

Дашрамд дурдахад Пол Маккартни 2018 оны намар гэхэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гаргаж буй анхны бие даасан цомгоо танилцуулах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх