Рианна, Донателла Версаче ба Амаль Клуни нар Met Gala 2018 ёслолыг хөтөлнө
Үдэшлэгийн сэдэв –“Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл”
Америкийн Vogue сэтгүүлийн мэдээллэснээр жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Met Gala үдэшлэг дараа жил "Heavenly Bodies: Fashion and the Catholic Imagination" буюу "Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл" гэсэн сэдэв дор зохиогдох гэнэ.
Vogue сэтгүүл энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн арга хэмжээг хөтлөх хүмүүсийн нэрсийг мөн зарлалаа. Дуучин Рианна, Versace загварын ордны тэргүүн Донателла Версаче, хуульч, жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амаль Клуни нар Анна Винтуртай хамтран Met Gala 2018 үдэшлэгийг хөтлөхөөр болжээ. Сануулж хэлэхэд америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор, Condé Nast сэтгүүлийн арт-директор Анна Винтур энэхүү үдэшлэгт хүрэлцэн ирэх зочин бүрийн нэрийг өөрийн биеэр баталдаг билээ.
Дизайнер Донателла Версаче хамгийн анх 1995 онд Met Gala үдэшлэгт оролцож байсан бол Амаль Клуни анх 2015 онд энэхүү арга хэмжээнд уригдаж байжээ. Харин дуучин Рианна 2006 оноос эхлэн олон нийтийг өөрийн өвөрмөц гоёлуудаараа гайхшруулж байгаа юм. Жишээ нь түүний "шарсан өндөг" хэмээн нэрлэгдсэн (дизайнер Гуо Пейн бүтээл) даашинз ба Comme des Garçons брэндийн цэцгэн даашинзыг энэ дашрамд эргэн санаж болох юм.