Хайх

“Сахалтай Мона Лиза” зураг $750,000-аар зарагдлаа

“Сахалтай Мона Лиза” зураг $750,000-аар зарагдлаа

Парис дахь дуудлага худалдаагаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Францын зураач Марсель Дюшан өөрийн уран бүтээлдээ алдарт Мона Лизаг сахалтайгаар дүрсэлсэн байдаг. Тэгвэл энэхүү зургийг Парис хотод зохиогдсон Sotheby's дуудлага худалдааны үеэр $750,000-аар худалдсан гэдгийг The Guardian сонин мэдээллэжээ.

Марсель Дюшаны энэхүү зураг нь албан ёсоор "L.H.O.O.Q." гэх нэртэй бөгөөд мэргэжилтнүүд өмнө нь энэхүү уран бүтээлийг €400,000-€600,000-оор үнэлж байсан юм. Дюшан хамгийн анх 1919 онд Мона Лизаг сахалтай болгож, уран бүтээлээ 1964 онд гүйцээж зурсан байдаг. Марсель Дюшан амьдралынхаа туршид Мона Лизагийн хэд, хэдэн хувилбарыг зурж байсан түүхтэй билээ.

Сануулахад саяхан алдарт Мона Лиза зургийн нүцгэн хувилбар Парис хотоос олдсон байгаа.

цааш үзэх