Шинэ трейлер: Х-Men apocalypse
Дэлхийн сүйрэл
Мутантуудын баг Апокалипс хэмээх эртний дайсантай тулгарч, дэлхийн сүйрэл ирэх үгүйг шийдэх болно. Трейлер дээр газар дороос дээш хөөрөх маш олон баластик пуужин гарч, дэлхийд хэзээ нэг цагт ийм өдөр ирэх вий гэх айдас төрүүллээ. Гэвч орон зайд шилжигч, газар доош нэвтрэгч, аянга эзэмшигч, далавчит хүн зэрэг ер бусын чадвартай мутантуудыг харахад өөрийн эрхгүй тэдний ертөцнөд байж үзэх хүсэл төрнө.
Киноны шинэ ангид Майкл Фассбендер, Женнифер Лоуренс, Жеймс МакЭвой нар өөрсдийн өмнөх дүрээ хадгалж үлдсэн байгаа. Ер нь Хью Жекманаас бусад бүх жүжигчид шинэ ангид эргэн нэгджээ. Киноны найруулагчаар Брайн Сингер ажилласан. Тэр бидэнд сэтгэл хөдлөлөөс гадна бага зэрэг гуниг төрүүлэх зүйл бэлдсэн бололтой. Юу болохыг нь бид тавдугаар сарын 27-нд үзэх хүртэл хүлээх л үлдлээ.