Хайх

Сиа Carpool Karaoke шоунд оролцжээ

Этгээд үс

Text: Б.Амина


Зураг:

Жеймс Кордены хөгжөөнт нэвтрүүлэгт дуучин Сиа хар, цагаан өнгөтэй, этгээд хиймэл үсээ зүүн оролцлоо

The Late Late Show-ны Carpool Karaoke булангийн ээлжит зочноор дуучин Сиа оролцжээ. Тэрбээр өөрийн имиж болсон нүүр халхалсан хиймэл үсээ зүүсэн нь этгээд, сонирхолтой харагдах аж. Жеймс Корден, Сиагийн хамт Лос-Анжелесын гудамжаар машинтай явахдаа хит болсон Chandelier, Elastic Heart, Titanium, This Is Acting цомогт нь багтсан Alive зэрэг дуунуудыг дуулжээ. Рианнагийн дуулсан Diamonds дууны үгийг Сиа бичсэн бөгөөд энэхүү уран бүтээлээ мөн нэвтрүүлгийн үеэр дуулсан байна. Тэрбээр өвөрмөц хиймэл үсээ яагаад зүүдэг талаараа ярихдаа "Би эргэн тойронд камергүй үед үүнийг зүүхгүй. Би зөвхөн бага зэрэг нууцлаг байхын тулд л зүүдэг" гэлээ. Мөн Жеймс Сиагийн гар дээр 12 ширхэг өндөг тогтоож дэггүйтсэн байгаа. Корден ажил руугаа явах замдаа Сиатай хэрхэн хөгжилдсөнийг бичлэгээс үзээрэй.

цааш үзэх