Хайх

Скарлетт Йоханссоны тоглосон “Black Widow” кино гарна

Скарлетт Йоханссоны тоглосон “Black Widow” кино гарна

“The Avengers” киноны спин-офф

Text: Buro.Mongolia


Зураг:

Marvel студи супер баатруудын тухай өгүүлдэг "The Avengers" киноны спин-офф бүтээлийг хийхээр зэхэж байгаа гэдгийг Variety сэтгүүл мэдэгдлээ. Энэхүү кино нь "Black Widow" буюу "Хар бэлэвсэн эхнэр" хочтой Наташа Романовагийн түүхийг өгүүлэх болно. Харин гол дүрийг жүжигчин Скарлетт Йоханссон бүтээхээр болсныг Marvel баталсан байна. Хэрэв та санаж байгаа бол жүжигчин бүсгүй энэхүү дүрийг "The Avangers" франчайзын бусад ангиудад ч бүтээсээр ирсэн билээ.

Marvel-ын комик зохиолд Наташа Романова нь Сталинград хотод төрсөн хэмээн өгүүлдэг. Түүнийг хүүхэд байхад үл таних этгээдүүд гэрийг нь шатаахад Наташагийн ээж охиноо Иван Петрович гэх цэрэгт өгөн харж хандуулахаар үлдээдэг байна. ЗХУ-ын үеийн тэрхүү цэрэг эцэст нь Наташаг үрчилж авч, өсгөн хүмүүжүүлсэн байдаг. Наташа өсч том болоод мэргэжлийн балетчин болж, Алексей Шостаков гэх нисгэгчтэй гэрлэдэг ч, эцэст нь түүний нөхөр мутант болох нь тогтоогддог билээ. Залуу бүсгүй нөхрийгөө таалал төгссөний дараа КГБ ( ЗХУ-г аюулаас хамгаалах хороо)-д элсэн орж, чадварлаг тагнуулч болдог. Мөн Наташа Романова нэгэн учир битүүлэг бодис ууснаар ер бусын хүчтэй "супер цэрэг" болон хувирсан түүхтэй.

Одоогоор киноны тов болон бусад дэлгэрэнгүй мэдээллүүд хараахан гараагүй байгаа юм.

цааш үзэх