Хайх

Телевизийн бүтээл шүүмжлэгчдийн холбоо энэ оны шилдгүүдийг зарлалаа

Телевизийн бүтээл шүүмжлэгчдийн холбоо энэ оны шилдгүүдийг зарлалаа

"Abbott Elementary" цуврал шилдгээр тодров

Text: Buro.Mongolia


Телевизийн бүтээл шүүмжлэгчдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг TCA Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Тус холбоо нь телевизийн кино, цувралаар мэргэшсэн 200 гаруй сэтгүүлч, нийтлэлч, шүүмжлэгчдээс бүрддэг аж. TCA Awards шагналын хувьд 1985 оноос хойш телевизийн салбарын 11 номинацид шилдгүүдийг тодруулан шагнал гардуулсаар иржээ.

Энэ жил ABC кино компанийн бүтээл, АНУ-ын төсөв бага хуваарилагддаг сургуулиудад ажилладаг багш нарын амьдралын талаар гардаг мокументари цуврал “Abbott Elementary” хамгийн олон буюу таван номинацид нэр дэвшиж, “Шилдэг хөтөлбөр”, "Шилдэг инээдмийн цуврал", "Шилдэг шинэ цуврал" болон "Инээдмийн цувралын шилдэг жүжиглэлт" төрлүүдэд шагнал гардсан байна.

Телевизийн бүтээл шүүмжлэгчдийн холбоо энэ оны шилдгүүдийг зарлалаа (фото 1)
Abbott Elementary

Харин бусад голлох номинациуд болох "Шилдэг утга уянгын цуврал"-д HBO-ийн "Succession", "Шилдэг теле кино, мини цуврал" төрөлд Hulu компанийн "Dopesick" нар тус тус шалгарлаа.

Телевизийн бүтээл шүүмжлэгчдийн холбоо энэ оны шилдгүүдийг зарлалаа (фото 2)
Succession
Телевизийн бүтээл шүүмжлэгчдийн холбоо энэ оны шилдгүүдийг зарлалаа (фото 3)
Dopesick

TCA Awards шагнал нь нэр хүндийн хувьд Эммийн шагналтай хараахан дүйхгүй ч мэргэжилтнүүдийн таамаг дэвшүүлэх баримжаа авдаг, гол “чиглүүлэгч” шагналуудын нэг болдог билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх