Хайх

"The Matrix" киноны дөрөвдүгээр анги хэзээ гарах нь тодорхой боллоо

Кинонд Киану Ривз, Кэрри-Энн Мосс нар эргэн ирнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид өмнө нь "The Matrix 4" кино бүтээгдэж, жүжигчин Киану Ривз гол дүрд нь тоглоно гэдгийг мэдэгдэж байсан билээ. Тэгвэл одоо Warner Bros. кино компани "The Matrix" киноны шинэ ангийн нээлтийн товыг зарлалаа. Тодруулбал тус киноны дөрөвдүгээр анги 2021 оны тавдугаар сарын 21-нд дэлхийн кино театруудаар гарч эхлэхээр болжээ.

"The Matrix 4" киног алдарт франчайз дээр нэгдүгээр ангиас нь эхлэн ажиллаж байсан Лана Вачовски бүтээх юм. Харин жүжигчдийн багт Киану Ривз, Кэрри-Энн Мосс нараас гадна Нил Патрик Харрис, Яхья Абдул-Матин II, Жада Пинкетт Смит нар багтсан байна.

Эргэн сануулахад "The Matrix" кино нь анх 1999 онд нээлтээ хийж байсан билээ. Нийт 63 сая ам.долларын өртгөөр бүтээгдэж байсан тус бүтээл нь кино театруудаас 460 сая ам.доллар олж, дөрвөн Оскарын шагнал хүртэж байсан түүхтэй.

цааш үзэх