Хайх

Жүжигчин Том Харди Леонардо ДиКаприогийн нэртэй шивээс хийлгэжээ

Жүжигчин Том Харди Леонардо ДиКаприогийн нэртэй шивээс хийлгэжээ

“Лео бүхнийг мэднэ”

Text: Buro.Mongolia


Зураг:

Гэрэл зурагчин Эндрю Калистериогийн албан ёсны Instagram хуудаст жүжигчин Том Хардигийн селфи зураг нийтлэгдсэн байна. Гэхдээ энэхүү селфи дээрх нэг зүйл дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг маш ихээр татаад байгаа юм. Учир нь юу вэ гэхээр, Том Хардигийн гаран дээр "Leo knows all" буюу "Лео бүхнийг мэднэ"гэсэн бичигтэй шивээс харагдаж байсан нь олон нийтийн ярианы сэдэв болох гол шалтгаан болжээ. Vanity Fair сэтгүүлийн мэдээллэснээр Том Харди 2016 онд жүжигчин Леонардо ДиКаприотой нэгэн мөрий тавьснаас болж энэхүү хөгжилтэй шивээсийг хийлгэсэн гэнэ.

Тодруулбал "The Revenant" киноны зураг авалтын дараа ДиКаприо жүжигчин Том Хардиг Оскарын шагналд нэр дэвшинэ гэдэгт үнэхээр итгэлтэй байжээ. Харин Том Харди үүнд итгээгүй бөгөөд хэрэв түүнийг Оскарын шагналд нэр дэвшсэн тохиолдолд Леонардо ДиКаприогийн хүссэн зургаар шивээс хийлгэнэ гэдгээ амлаж, мөрийцсөн байна. Мэдээж хэрэг Том Харди Оскарын наадамд нэр дэвшсэний дараа Леонардо ДиКаприо өөрийн гараар "Leo Knows All" хэмээн бичин түүнд өгсөн аж. Том Харди Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа үүнийг баталж "Ха, тэгэлгүй яахав, би үүнийг хийнэ. Гэхдээ чи үүнээс илүү гоё бичих ёстой шүү" гэж ДиКаприод хэлж байсан тухайгаа хуваалцсан юм.

 

 

 

цааш үзэх