Хайх

Урлагийн тэнгэр: Брижит Бардо гэрэл зурагчдын нүдээр

Урлагийн тэнгэр: Брижит Бардо гэрэл зурагчдын нүдээр

Карроне, О'Нилл, Киркленд болон бусад уран бүтээлчдийн дуранд

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Ukraine

Есдүгээр сарын 28-нд Францын алдарт жүжигчин Брижит Бардо 86 нас хүрсэн билээ. Тэрбээр карьерынхаа туршид 20 гаруй кинонд дүр бүтээсэн байдаг. Найруулагч Роже Вадимын "And God Created Woman" киноны ачаар жүжигчин бүсгүй тухайн цаг үеийнхээ секс бэлгэ тэмдэг болон хувирсан юм. Үүнээс гадна тэрээр өөрийгөө балет, хөгжмийн салбарт сорьж, карьерынхаа эхэн үед моделиор ажиллаж байжээ. Мөн Брижит Бардо Жон Леннон, Пол Маккартни, Энди Уорхол, Боб Дилан, Билли Жоэл, Серж Генсбур, Жан-Люк Годар зэрэг дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдэд бүтээл туурвих урам зоригийг нь өгч, олон ч сэтгүүлийн нүүрийг чимсэн юм.

1. Уолтер Каронегийн Paris Match сэтгүүлд зориулан дарсан зургууд

Хүүхэд байхаасаа балетаар хичээллэсэн 18 настай Брижит Бардо дээвэр дээр бүжиглэж байгаагаар Каронегийн дуранд буужээ. Брижит Хөгжим бүжгийн үндэсний консерваторид сонгодог балетаар хичээллэдэг байв. Хожим нь ангийнхан нь түүнд сайн балетчин болох бүх өгөгдөл нь байсан ч ирээдүйн жүжигчин бүсгүйд хичээл зүтгэл дутсан хэмээн дурссан байдаг. Гэхдээ балетын хичээлээс олж авсан ур чадвар нь хожим нь түүний жүжигчний карьерт маш их хэрэг болсон юм.

2. Сэм Левин

Алчуураар биеэ далдалж байгаа Брижит Бардогийн алдарт гэрэл зургийг Сэм Левин дарсан юм.

3. Жак Эрипрегийн Elle сэтгүүлд зориулан авсан зургууд

Цасан цагаан даашинз, хар өнгийн түрийтэй гуталтай Брижит пасьянс тоглож байна.

4. Терри О'Нилл

Терри O' Нилл бол Брижитийн амандаа тамхи зуусан алдартай гэрэл зургийн зохиогч. Түүний зургууд дээр жүжигчин бүсгүй ковбой дүр төрх бүрдүүлжээ.

5. Лумис Дин. Life Magazine-ы орон тооны гэрэл зурагчин

Лумис Дин алдарт жүжигчний зураг авалт болон үдэшлэгийн хооронд завсарлага авч байх үеийг нь сурвалжилсан цуврал зургуудыг даржээ.

6. Дуглас Киркленд. Look сэтгүүлийн орон тооны гэрэл зурагчин

Түүний авсан гэрэл зургуудын нэгт Брижит хөх өнгийн хөшигний цаанаас дэггүй инээмсэглэн зогсоно.

7. Ричард Аведоны Harper's Bazaar сэтгүүлд зориулан авсан зургууд

Түүний дуранд Брижит Бардо яг л Эжен Делакруагийн "Liberty Leading the People" уран зургийг санагдуулахаар Франц улсын далбааг барин зогсоно.

8. Дэвид Бейли

Хар, цагаан өнгийн зураг авалтад зориулан Брижит нэгэн хэвийн үс засалтаасаа татгалзан буржгар үсийг сонгосон нь түүнийг бүр ч өвөрмөц харагдуулж байлаа.

9. Жером Бьер

Брижит Бардо өөрийнхөө хөргийг Пикассогоор зуруулахыг маш их хүсэж байжээ. Тэрээр алдарт уран бүтээлчийн анхааралд өртөж, түүнд таалагдахын тулд Пикассогийн урлагийн тэнгэр болох Сильветт Давидтай адилхан болохыг хичээж байв. Тэр ч бүү хэл жүжигчин бүсгүй Пикассогийн Канн дахь байшинд зочилж байсан ч хөрөг зургаа зуруулах түүний мөрөөдөл хэзээ ч биелээгүй юм. Гэсэн хэдий ч Бардод Пикассотой хамт авахуулсан гайхалтай гэрэл зургууд үлджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх