Вайола Дэвис Эмми, Грэмми, Оскар болон Тонийн наадамд ялалт байгуулж чадлаа
Жүжигчин, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Вайола Дэвис яг одоо зохион байгуулагдаж буй 65 дахь удаагийн Грэмми наадмын “Оны шилдэг аудио ном” төрөлд “Finding Me” намтар номоороо ялалт байгуулснаар "ЭГОТ" буюу Эмми, Грэмми, Оскар, Тони наадмаас шагнал хүртэж байсан цөөн алдартнуудын жагсаалтыг нэгээр нэмлээ.
“Би энэхүү номыг зургаан настай Вайола охины амьдрал, баяр баясгалан, сэтгэлийн шарх, түүний бүх л зүйлд хүндэтгэл үзүүлэн бичсэн” гэдгээ Виола Дэвис шагнал гардан авахдаа хэлсэн бөгөөд "ЭГОТ" статусын эзэн болж чадсанаа Грэммийн тайзнаас бахархалтайгаар зарласан юм.
Их дөрвөл гэгддэг наадмуудад Вупи Голберг, Женнифер Хадсон, Одри Хепбёрн, Рита Морено, Мэл Брукс зэрэг эрхмүүд ялалт байгуулсан түүхтэй бөгөөд Вайола Дэвисын хувьд "ЭГОТ"-оос шагнал хүртэж чадсан гурав дахь өнгөт арьстан уран бүтээлчээр тодроод байна.
Вайола Дэвис өмнө нь Тонийн шагналд "Fence" бүтээлээрээ нэр дэвшин “Оны шилдэг гол дүрийн жүжигчин” төрөлд ялж, 2017 онд “Оны шилдэг туслах дүрийн жүжигчин” шагналыг Оскарын наадмаас хүртэж, харин Эммид “How to Get Away with Murder” цувралаараа "Оны шилдэг драма цувралын гол дүрийн жүжигчин"-ээр тодорч байсан түүхтэй.