Хайх

Залуу жүжигчин Эмма Коррин Диана гүнжийн дүрд хэрхэн хувирсныг харцгаая

Залуу жүжигчин Эмма Коррин Диана гүнжийн дүрд хэрхэн хувирсныг харцгаая

"The Crown" цувралын дөрөвдүгээр улирал

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хатан хааны гэр бүлийн тухай өгүүлдэг "The Crown" цувралд Уэльсийн гүнж Дианагийн дүрд залуу жүжигчин Эмма Коррин тоглохоор болсныг бид өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл "The Crown" цувралын дөрөвдүгээр улирлын зураг авалт аль хэдийнэ хийгдээд эхэлснийг зураг авалтын талбайд дарсан нэгэн сонирхолтой зураг баталлаа.

Саяхан цахим ертөнцөд цацагдсан энэхүү зурагт Эмма Корин хунтайж Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Жош О'Коннорын хамтаар алхаж байгаа нь харагдана. Жүжигчин бүсгүй цагаан даашинз, Диана гүнжийн нэрийн хуудас болсон үсний засалттайгаар зурагчны дуранд өртсөн бөгөөд зураг авалтын багийнхан жүжигчдийг хатан хааны гэр бүлийнхний дүр төрхтэй адилхан болгохыг хичээсэн нь харагдаж байлаа.

Залуу жүжигчин Эмма Коррин Диана гүнжийн дүрд хэрхэн хувирсныг харцгаая (фото 1)

"The Crown" цувралын дөрөвдүгээр улирлын үйл явдал Диана гүнжээс гадна Их Британийн ерөнхий сайд асан Маргарет Тэтчерт төвлөрөх болно. Харин "Төмөр хатагтайн" дүрд жүжигчин Жиллиан Андерсон тоглохоор болжээ.

Эргэн сануулахад "The Crown" цувралын гуравдугаар улирал 2019 оны арваннэгдүгээр сарын 17-нд Netflix-ээр цацагдана.

цааш үзэх