Хайх

Жоан Роулинг Харри Поттерын тухай дахин гурван ном гаргана

Жоан Роулинг Харри Поттерын тухай дахин гурван ном гаргана

Есдүгээр сарын зургаанд!

Text: Buro.Mongolia


Зураг:

Удахгүй шинээр гарах гэж буй гурван номонд Харри Поттерын ертөнцийг илүү гүнзгий харуулна

Саяхан Жоан Роулинг Харри Поттерын тухай дахиж зохиол бичихгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч тэр бодлоо өөрчилсөн бололтой. Аз болж энэхүү шинээр гарах гурван ном нь Харри Поттерын түүхийн үргэлжлэл биш юм. Энэхүү богино хэмжээний зохиолууд нь Харри Поттерын ертөнцийг илүү дэлгэрэнгүй харуулах өөр үйл явдалтай гэнэ. Тодруулбал, Жоан Роулинг Pottermore сайтаар дамжуулж "Pottermore Presents" нэртэй гурван ботиос бүрдэх цоо шинэ электрон ном гаргах гэж байгаа тухай хэдхэн цагийн өмнө мэдэгдлээ.

"Power, Politics And Pesky Poltergeists" номонд профессор Хорейс Слагхорн багш ба Вол Де Морт нарын харилцааны тухай илүү гүнзгий өгүүлнэ. Мөн профессор Амбриджийн гарал үүслийн талаар бүр ч тодорхой харуулах бөгөөд Азкабан шоронгийн түүхийг ч бичсэн байна.

Тэгвэл "Heroism, Hardship and Dangerous Hobbies" номонд Минерва Макгонагалл, Римус Люпин нарын зан ааш, амьдралынх нь тухай өгүүлэх аж.

Эцэст нь "Hogwarts: An Incomplete and Unreliable Guide" нэртэй гурав дах номонд алдарт ид шидийн сургуулийн хананд ямар, ямар нууц оршиж байдгийг уншигчдад хүргэнэ.

Энэхүү номнууд нь тун удахгүй буюу есдүгээр сарын зургаанд электрон хувилбараар худалдаалж эхлэх бөгөөд тус бүр нь зургаан долларын үнэтэй гарах нь ээ.

 

 

цааш үзэх