Амжилттай эр хүн бүрт заавал байх ёстой зургаан төрлийн аксесуар
Хэзээ ч хуучрахгүй
Ажил хэрэгч эрчүүдийн байр суурь, амжилт ба загварын мэдрэмжийг тодорхойлдог ердөө л хэдхэн зүйл байдаг. Эрчүүд сонгодог хослол өмсөөгүй байлаа ч цөөн хэдэн төрлийн үндсэн аксесуартай байхад үргэлж цэмцгэр бас мэдрэмжтэй харагдаж чадна.
Нэр төрийн баталгаа болсон үзэг
"Үзэг бол сэлэмнээс ч хүчтэй" гэсэн үг байдаг. Сайн чанарын үзэг бол ажил хэрэгч хүмүүсийн мэргэжлийнх нь гол "зэвсэг" болж өгдөг. Нарийн хийц бүхий сонгодог загвартай, тансаг зэрэглэлийн үзэг амжилттай карьерын үндэс юм. Одоо шинэ мянганыхан ч дижитал ертөнцөөс аль болох завсарлага авахыг хичээх болсон. Тэд гараараа урнаар бичихийг эрмэлзэж, тэмдэглэлийн дэвтэр хөтлөн, гэрээ үзэглэхдээ дахин давтагдашгүй таталбар үлдээхийг илүүд үзэж байна. Алдарт Montblanc брэндийн нэр хүндийн баталгаа болсон, гар хийцийн цагаан ба улаан алтаар бүрсэн, хэзээ ч үнэ цэнээ алддаггүй эдгээр тансаг зэрэглэлийн үзэг, үзгэн балнууд нь нас, насны эрчүүдийн амжилтын гол бэлгэ тэмдэг гэдэгт итгэлтэй байж болно.
Чанартай үзэгний сав
Зөвхөн үзэг төдийгүй үзэгний сав ч маш дэгжин бөгөөд сайн чанартай байх хэрэгтэй. Минималист дизайнтай дараах гурван төрлийн тугалын арьсаар урласан үзэгний сав таны хүчирхэг "зэвсэг"-ийг найдвартай хамгаална. Цахилгаантай, бүстэй, хатуу гадартай гэсэн гурван төрлөөс сонголтоо хийгээрэй.
Сонгодог загварын бүс
Энэхүү жижиг хэрнээ маш чухал аксессуар нь таны биеийг илүү цэгцтэй бөгөөд тэгш хэмтэй харагдуулна. Мөн мэдээж өөрийн үндсэн үүргээс гадна эрчүүдийн загварын мэдрэмж ба хувь хүний тусгал болж өгдөг. Үдшийн хүлээн авалт, ажил хэргийн уулзалт гээд ямар ч нөхцөл байдалд тохиромжтой сонгодог загварын арьсан бүснүүд таны хувцасны шүүгээнд хамгийн чухал байр суурийг эзлэх ёстой. Бидний сонголт Montblanc брэндийн цэвэр үхрийн арьсан бүснүүд дээр тогтож байна.
Төгс бугуйн цаг
Өөрийгөө хүндэлдэг эрэгтэй хүн бүрт хамгийн багадаа хоёр сайн цаг байх хэрэгтэй. Montblanc "Homage to Nicolas Rieussec" бугуйн цаг нь Францын алдарт цаг зохион бүтээгч Николя Риуссект хүндлэл үзүүлсэн бүтээл болсон юм. Николя Риуссек нь францын хаан XVIII Людовикт зориулж цаг бүтээдэг байсан бөгөөд Montblanc энэхүү цагийг урлахдаа орчин үеийн технологи ба материалыг ашиглаж, 1821 онд эзэн хаанд зориулж хийсэн агуу мастерын бүтээлийг дахин бүтээжээ. Хэн өөрийгөө хаан шиг үнэлнэ, тэр хүн үргэлж бусдад хаан шиг харагддаг гэдэг үгийг энэ цаг санагдуулж байна.
Португалийн алдарт аялагч Васко да Гамад үзүүлж буй хүндэтгэлийн илрэл болсон Montblanc Heritage Chronométrie Dual Time Vasco da Gama цагны эх биеийг зэвэрдэггүй ган ба 18 каратын ягаан алтаар хийсэн бөгөөд ердөө л 238 ширхэг бүтээгджээ. Энэхүү цагны гол давуу тал нь орон нутгийн цагаас гадна тухайн хүний оршиж байгаа цагийн бүст хэдэн цаг болж буйг харуулдаг. Тиймээс аялах дуртай ч ардах ажлаа цаг алдалгүй үргэлжлүүлдэг, ямар нэг шинэ зүйл эрэлхийлэхийн хамт эрч хүчтэй амьдралаа давхар хөтлөж чаддаг хүмүүст яг тохирох цаг юм.
Ямар ч нөхцөлд тохирох цүнх
Хэзээ ч моодноос гардаггүй сайн чанарын арьсан цүнх бол эрчүүдийн хувьд маш зөв хөрөнгө оруулалт юм. Тэгэхдээ одоогийн залуусын амьдралын хэв маягт тохирсон, ямар ч хувцастай зохицох төгс цүнхийг олоход амаргүй. Үргэлж хослол өмсдөг бол мэдээж ажил хэрэгч, цэмцгэр цүнх тохиромжтой. Харин илүү хөдөлгөөнтэй амьдралын хэв маягтай эвтэйхэн бас дэгжин харагддаг үүргэвч төгс сонголт болно. Цэвэр үхрийн арьсаар хийсэн багтаамж сайтай, бат бөх энэ ажил хэрэгч цүнх нас насны, бүх салбарын мэргэжилтнүүдэд зайлшгүй хэрэгтэй аксессуар юм. Бидэнд ямар ч нөхцөл байдалд тохирох Montblanc брэндийн уламжлалт ба орчин үеийн загвартай эдгээр цүнхнүүд хамгийн их таалагдаж байна.
Загварын мэдрэмжийг илтгэх чагтан товч
Эрчүүдэд гоёл чимэглэл, үнэт эдлэл зүүх цөөн хэдэн боломж бий. Үүний нэг нь чагтан товч юм. Хэрэв энэхүү аксессуарыг зөв сонгож чадвал эрчүүдийн албан ёсны хувцаслалтанд тухайн хүний загварын мэдрэмж, хувийн шинж чанарыг илтгэж өгдөг. Ер нь бол урт ханцуйтай, захтай цамц өмссөн л бол энэхүү аксессуарыг ашиглаж өөрийн гэсэн дүр төрхийг бүрдүүлж болно. Гэхдээ чагтан товчийг хаана, ямар тохиолдолд зүүх нь хийсэн материал ба дизайнаас шалтгаана. Жишээ нь зэвэрдэггүй гангаар хийсэн чагтан товчийг бизнес уулзалт эсвэл өдөр тутам зүүхэд тохиромжтой бол танан материалтай нь албан ёсны арга хэмжээнд гайхалтай харагдана. Мөн онцгой тохиолдолд зүүх ёстой чагтан товч ч бий.
Montblanc брэндийн "Jazz cuff links" нэртэй чагтан товчийг домогт жазз хөгжимчин Майлс Дейвисийн хөгжмөөс урам авч бүтээсэн юм. Жазз хөгжмийн шүтэн бишрэгчдэд үүнээс илүү гайхалтай бэлэг гэж үгүй. Эдгээр тана ба зэвэрдэггүй гангаар хийсэн загварлаг чагтан товчнууд нь эрчүүдийн өө сэвгүй дүр төрхийг улам бүр тодотгож өгнө.
Та эрчүүдийн дотоод хүч чадлыг хормын дотор гадаад байдалд нь гаргаж өгөх эдгээр супер аксесуаруудаас өөрийн болгохыг хүсвэл Montblanc брэндийн Moнгол дахь албан ёсны Boutique дэлгүүрm зочлоорой.
Утас: 11-320062, Хаяг: Сэнтрал таур 2 давхар