Хайх

Хүслийн зүйл: Apple Watch-д зориулсан Sacai бугуйвч

Хүслийн зүйл: Apple Watch-д зориулсан Sacai бугуйвч

Загварлаг, ухаалаг бугуйвч

Text: Buro.Mongolia


Зураг:

Японы Sacai брэнд Apple компанитай хамтарч Apple Watch ухаалаг цаганд зориулсан загварлаг оосрыг танилцууллаа

Энэхүү цагны оосрыг бүч гэхээсээ илүүтэй бугуйвч гэж нэрлэвэл зохимжтой. Анх 1980-аад онд моод болж байсан матрын арьсыг санагдуулам загвартай энэхүү арьсан оосор нь зөвхөн Sacai брэндийн зарим нэг дэлгүүрүүдээр мөн Парисын Colette дэлгүүрт л худалдаалагдаж байгаа. Sacai бугуйвчийг хар өнгийн арьс, мөнгөлөг ба алтлаг металаар хийсэн байна. Мөн энэхүү ухаалаг цагны оосрыг өөр бугуйвч, аксесуаруудтай хамт зүүсэн ч сайхан зохицохоос гадна, таныг загварын өндөр мэдрэмжтэй гэдгийг илтгээд өгнө.

Хүслийн зүйл: Apple Watch-д зориулсан Sacai бугуйвч (фото 1)Хүслийн зүйл: Apple Watch-д зориулсан Sacai бугуйвч (фото 2)Хүслийн зүйл: Apple Watch-д зориулсан Sacai бугуйвч (фото 3)

цааш үзэх