Хайх

Louis Vuitton-ы шинэ LV Fifty Five бугуйн цаг

Louis Vuitton-ы шинэ LV Fifty Five бугуйн цаг

Сонгодог хандлага

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Louis Vuitton-ы дизайнерууд брэндийн эртний хөнгөн цагаан авдраас санаа авч шинэ LV Fifty Five бугуйн цаг бүтээлээ

LV Fifty Five бугуйн цагийг бүтээхдээ Louis Vuitton-ы мэргэжилтнүүд франц ордны сонгодог авдруудын угсралтаас санаа авсан байна. Бугуйн цаг ягаан, саарал ба хар гэх гурван өнгийн сонголттой болон гурван төрлийн механизмын хувилбартай гарчээ.

Бугуйн цагны дизайнд орсон Louis Vuitton сийлбэртэй төмөр хавтан нь брэндийн эртний авдрын цоожны бүрхүүлийг санагдуулах болно. Түүнчлэн цагны нүүр дээрх 3, 6 ба 9 тооны оронд тавигдсан V үсэг нь тэрхүү хуучны авдруудыг чимдэг байсан гурван V үсгээс бүрддэг логог илтгэж байгаа юм.

Louis Vuitton-ы шинэ LV Fifty Five бугуйн цаг (фото 1)

цааш үзэх