Хайх

Нүд гялбам : Hermès-ийн шинэ үнэт эдлэлийн цуглуулга

Нүд гялбам : Hermès-ийн шинэ үнэт эдлэлийн цуглуулга

Нар, сар, од минь

Text: Buro.Mongolia


Зураг:

Үнэт чулууны жижиг талстууд шиг харагдах Hermès ордны Haute Bijouterie цуглуулга

Загварын ордны ээлжит үнэт эдлэлийн цуглуулгыг дахин нэг удаа брэндийн гоёл чимэглэлийн дизайнер Пьер Арди хариуцан ажиллажээ. Арди энэ удаад панк хэв маягаас санаа авч, сонгодог хэлбэр дүрстэй хэрнээ этгээд чимэглэлтэй үнэт эдлэлүүд бүтээхийг зорьсон гэнэ. Хамгийн сонирхолтой нь дизайнерын хэлээд байгаа панк стиль түүний шинэ цуглуулгад бараг анзаарагдсангүй. Бидний үзэж байгаагаар зарим гоёл чимэглэлүүд ямар нэгэн омог, аймгийн шинж чанартай, харин үлдсэн нь сансар огторгуй ба од эрхсийн мэт өнгө аястай болсон харагдлаа. Юутай ч Hermès-ийн шинэ цуглуулга брэндийн сүүлийн хэдэн улирлын урьд өмнөх цуглуулгуудаас илүү амжилттай бөгөөд олон жилийн түүхтэй үнэт эдлэлээр мэргэшсэн ордуудын бүтээлүүдтэй өрсөлдөхүйц чанартай болсон байна.

Үнэт чулуу ба сувдаар бүрхэгдсэн цагаан, шар, ягаан алт нь чокер маягийн хүзүүний зүүлт, олон давхар бөгж ба бугуйвч болон хувирч, нүд гялбам гялалзаж байлаа. Цуглуулгын тухай олон магтаалын үг дурдаж болох ч, нүдээрээ харвал илүү ойлгомжтой байх болов уу гэж бодлоо.

цааш үзэх