Хайх

Шинэ Mary Jane: Есөн шилдэг гутал

Шинэ Mary Jane: Есөн шилдэг гутал

Rochas, Marni, Dolce & Gabbana болон бусад

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Намар-өвөл 2015/16 загварын улирлын уриа “1960-аад он уруу буцацгаая!” гэж байх нь ээ

Prada-гийн Твигги хэв маягийн жижиг даашинз, Miu Miu-гийн богинохон пальто болон Loewe-гийн трапец юбка гэх зэрэг 1960-аад оны загварууд ирэх улирлыг тодорхойлж байна. Үүнээс илүүтэйгээр Mary Jane гэх бүдүүн өсгийтэй, оосортой өндөр өсгийтүүд загварын тайз дээр олноор харагдлаа. Эдгээр өндөр өсгийтүүдийг 1960-аад оны урт хөлт, том нүдэн, богино үст загварлаг бүсгүйчүүд өмсдөг байсныг санаж байгаа биз ээ. Хүүхдийн гэмээр эртний энэ загварыг шигтгээгээр бүрж, чулуугаар чимж, мөн өсгийг нь загварлаг болгосноор орчин үеийн "trend" гутал болгож чаджээ. Харин үүнийг хослуулан өмсөхдөө хагас зууны өмнөх шиг л богино юбка эсвэл даашинз сонгоорой.

Бид Nicholas Kirkwood, Pierre Hardy, Marni болон Dolce & Gabbana брэндүүдийн шилдэг есөн Mary Jane гутал сонголоо.

цааш үзэх