Хайх

The Queen's Jewels: Miu Miu-гийн үнэт эдлэлийн шинэ цуглуулга

The Queen's Jewels: Miu Miu-гийн үнэт эдлэлийн шинэ цуглуулга

Хатан хаанд зориулсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Miu Miu загварын ордны гаргасан The Queen's Jewels цуглуулга ямар ч эмэгтэйг хатан хаан болгон хувиргана

Miu Miu-гийн The Queen's Jewels цуглуулга Их Британийн хатан хаан II Елизаветагийн ойн баярын өмнөх өдөр нээлтээ хийсэн юм. Загварын ордны энэхүү цуглуулгыг бүтээх санааг Лондон хотын Тауэрт хадгалагддаг хааны гэр бүлийн өмч болох үнэт эдлэлийн Crown Jewels цуглуулгаас авчээ. Шинэ цуглуулгад титэм, унжлагатай ээмэг, бөгж, бугуйвч зэрэг жинхэнэ дээдсийн хэв маягтай загварууд багтсан бөгөөд үнэт эдлэл бүрийг сувд ба тунгалаг чулуугаар чимэглэсэн байна.


"Хэрвээ Miu Miu-гийн хэрэглэгч бүсгүй эртний гүнж байсан бол тэрбээр өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай, шооч зантай, эргэн тойрны хүмүүсийг хөгжөөх чадвартай, дүрсгүй гүнж байх байсан" хэмээн Miu Miu-гийн төлөөлөгч шинэ цуглуулгын тухай ярьжээ.

Эртний уламжлалыг орчин үеийн загвартай хослуулсан The Queen's Jewels цуглуулга Miu Miu брэндийн албан ёсны дэлгүүрүүдээр борлуулагдаж байна.

цааш үзэх