Хайх

Buro 24/7 тойм: Diane von Furstenberg, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Diane von Furstenberg, намар-өвөл 2016

Оддын бүрэлдэхүүн

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Диана фон Фюрстенбергийн шоу дээр дахин орчин үеийн бүхий л гайхамшигт бүсгүйчүүд цугларлаа. Карли Клоссоос эхлээд Жижи Хадид хүртэл загварын хамгийн алдартай бүсгүйчүүд шинэ цуглуулгыг танилцууллаа

Нью-Йоркийн загварын долоо хоногийн ихэнх дизайнеруудын адил Диана фон Фюрстенберг ямар нэгэн хувьсгал хийхийг оролдохоо байжээ. Тэсрэлт харахыг хүсвэл Лондон аль эсвэл Парис руу зүглэх хэрэгтэй. Харин Америк дизайнерууд амьдралд ойрхон, өдөр ажил дээрээ, бас орой үдэшлэг дээр өмсөх боломжтой, үзэсгэлэнтэй хувцаснууд бүтээхийг зорьдог. Тэдний цуглуулгаас хувцасны шүүгээгээ дүүргэх, бүхий л хэрэгтэй загваруудыг олох болно. Өөр дэлгүүрүүдээр хэсэх ч шаардлага байхгүй. Дизайнер Диана фон Фюрстенберг ч мөн адил  ийм зорилт тавин ажиллажээ. Түүний намар-өвөл 2016 цуглуулгад нил ягаанаас эхлээд цэнхэр хүртэл олон төрлийн тод өнгөнүүд оржээ. Гэхдээ бараан өнгөнүүд ч бас энд бий. Хэвшил болсон хээтэй даашинз ба цамцнаас гадна шинэ цуглуулгад хэд хэдэн сонирхолтой элементүүд харагдлаа. Тухайлбал илгэн материалтай, хэрчигдсэн хормойтой юбка нь урдаасаа энгийн харагдах болов ч загвар өмсөгч алхаж эхлэхэд юбка дотор нил ягаан ба улаан өнгийн бөөрөнхий дүрснүүд байгаа нь анзаарагдана.

Энэ зэргийн гэнэтийн сюрпризүүд шоуг илүү амьд, сонирхолтой болгож өглөө. Хамгийн гол нь Диана фон Фюрстенбергийн цуглуулга бүр нь баяр баясгалантай уур амьсгал цацруулж байдаг нь гайхалтай.

цааш үзэх