Хайх

Buro 24/7 тойм: Diane von Furstenberg, pre-fall 2016

Buro 24/7 тойм: Diane von Furstenberg, pre-fall 2016

Их хотын бүсгүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Diane von Furstenberg аль ч хотод, ямар ч үед өмсөхөд төгс тохирох загваруудтай pre-fall цуглуулга гаргалаа. Ихэнхдээ даашинзуудаас бүрдсэн цуглуулга тод өнгө ба хээнүүдээр дүүрэн байлаа

Энэ удаад Фюрстенбергийн хамт олон маш өвөрмөц компанитай хамтарч ажиллаа. Бараг зуу гаруй жилийн турш зангиагаар дагнан үйл ажиллагаа явуулсан E. Marinella-гаас тэд зангиа биш харин гоёмсог хээнүүдийг нь авчээ. Шинэ цуглуулга ерөнхийдөө энгийн даашинзаас уйдсан нэгнийг олон төрлийн хээгээр баярлуулж чадна. Та тэдгээр хээнүүдээр "хэцүү" төрх бүтээж болох юм. Аз болоход брэндийн шинэ цуглуулгын бүх хувцас хоорондоо сайхан зохицохоор тооцогдож хийгдсэн тул тийм ч их хичээл зүтгэл гаргах шаардлагагүй байх нь ээ. Кардиган, юбка, топ, өмд гээд бүгдийн зоригтойгоор хослуулан өмсөж болно.

цааш үзэх