Хайх

Buro 24/7 тойм: Gucci, cruise 2017

Buro 24/7 тойм: Gucci, cruise 2017

Үймээн дэгдээгчид ба муужгайнууд

Text: Buro.Mongolia


Лондонгийн Вестминстерийн сүмд зохион байгуулагдсан Алессандро Микелегийн аяллын загварын шоунд ямар нэгэн шинэлэг зүйл байсангүй

Англи улсын түүхэн үнэ цэнэтэй Вестминстерийн сүм нэг өдрийн хугацаанд загварын танхим болж хувирлаа. Хатан хаан Элизабет II энд хаан ширээнд залагдаж, Диана гүнжийн оршуулгын ажил явдал энд зохиогдож, Кейт Мидлтон ба ханхүү Уильям нар энд хуримаа хийж байсныг та бүгд сайн мэдэх байх. Харин гурван өдрийн өмнө энэхүү гайхамшигт газарт Алессандро Микелегийн 2017 оны аяллын цуглуулгын загварын шоу болж өнгөрлөө. Gucci-гийн чадварлаг дизайнер өөрийн шинэ цуглуулгадаа Англи улсын панк болон хатан хаан Викториягийн эрин үеийн бага зэргийн готик хэв маягийг шингээжээ.

Эрэгтэй ба эмэгтэй загварын 94 төрхөөс бүрдсэн цуглуулга нарийн деталь, хээ хатгамал, гоёл чимэглэлээр дүүрэн байлаа. Микеле олон үеийн уур амьсгалыг нэг доор цуглуулж, "Бусдын нүдэнд би ямар харагдах нь огт хамаагүй" гэх тэрсүүд зан чанар бий болгосон байв. 1940-өөд оны бөөрөнхий хээтэй хар-цагаан даашинз, 1970-аад оны романтик аястай ягаан даашинз, 1990-ээд оны Spice Girls хамтлагийг санагдуулам зузаан ултай гутал зэрэг нь хоорондоо тэс ондоо эрин үеэс гаралтай ч бүгд Микелегийн этгээд стильд төгс ууссан харагдлаа.

Buro 24/7 тойм: Gucci, cruise 2017 (фото 1)

Buro 24/7 тойм: Gucci, cruise 2017 (фото 2)

Buro 24/7 тойм: Gucci, cruise 2017 (фото 3)

 

цааш үзэх