Бюро 24/7 тойм: Balenciaga, pre-fall 2017
Демна Гвасалиягийн алдарт загварууд нэг цуглуулгад
Pre-fall цуглуулгад дизайнер Демна Гвасалия өөрийн мэргэшсэн аргачлалаа дахин хэрэгжүүллээ. Тэр хуучны цагуудыг эргэн дурссан, этгээд эсгүүртэй загварууд урласнаар дахин нэг удаа street style тренд үүсгэлээ. Зөвлөлтийн үеийн уур амьсгалыг агуулах том хэмжээтэй хүнсний цүнх, винил материалтай борооны цув, цэцгэн хээтэй даашинз зэрэг нь Balenciaga ба Vetements брэндүүдийн үндсэн сэдэв болоод байна. Ерөнхийдөө pre-fall загварууд Balenciaga ордны хавар-зун 2017 цуглуулгын үргэлжлэл болсон харагдлаа. 1970-аад оны алдарт "Dynasty" цувралын хэв маягтай тод өнгийн коовт цамцнуудыг дизайнер хаврын хит болсон shoepants-тай хослуулахыг зөвлөж байна.