Хайх

Бюро 24/7 тойм: Chloé, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Chloé, pre-fall 2017

1970-аад оны эрх чөлөөтэй уур амьсгал

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Клэр Уэйт Келлер Chloé брэндийн бүтээлч захирлын дүрээр хамгийн сүүлийн цуглуулгаа гаргалаа. Удахгүй албан тушаалаа орхих гэж буй тэрээр pre-fall 2017 улирлын цуглуулгаа 1970-аад оны чөлөөт хэв маяг болон тухайн үеийн загварын шүтээнүүд болох Дайан Китон ба Мерил Стрип нарт зориуллаа. Шинэ цуглуулгад нөхөөс бүхий халаастай пиджак, жерси материалаар хийгдсэн олон тооны товчтой даашинз, бөмбөгөр ханцуйтай торон нэхээстэй нимгэн коовт болон трапеци хэлбэрийн өмд багтсан харагдана. Энэ дундаас хөлд эвтэйхэн, дундаж өсгийтэй, бага зэрэг эртний загвартай гуталнууд 1970-аад оны уур амьсгалыг хамгийн ихээр агуулж байлаа.

цааш үзэх