Хайх

Бюро 24/7 тойм: Coach, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Coach, pre-fall 2017

Сансрын довтлогч

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрвээ бид Coach 1941 брэндийн архивыг сөхөөд үзвэл бүтээлч захирал Стюарт Виверс загварын ордонд хичнээн их өөрчлөлт оруулсныг анзаарах болно. Гэхдээ тэдгээр нь зөвхөн эерэг нөлөөтэй өөрчлөлтүүд юм. Бид өмнөх улиралд ковбой бүсгүйчүүд ба Элвисийн шүтэн бишрэгчдийг олж харсан бол pre-fall 2017 цуглуулгад дизайнер эрэгтэй, эмэгтэй загваруудыг нэгтгэн орууллаа. "Нэгтгэсэн цуглуулга маань эв нэгдэл ба өөдрөг үзлийг бэлгэдэж байгаа юм. Олон төрлийн загварыг нэг цуглуулгад багтаасан энэхүү олон талт байдал нь бодит амьдралтай илүү ойр дөхөм болсон" хэмээн Стюарт ярьсан байна.

NASA-гийн логотой эрэгтэй, эмэгтэй загварын пальто, куртка ба нэхий хүрэм, энгэртээ зайрмагны дүрстэй футболка, савхин хүрэм зэрэг нь шинэ цуглуулгыг тодорхойллоо. Өнгөний хувьд гэвэл хөх ягаан, ногоон, цэнхэр ба тод шар оруулгатай бор гэх ихэвчлэн бараан туяанууд давамгайллаа.

цааш үзэх