Хайх

Бюро 24/7 тойм: Hermès, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Hermès, намар-өвөл 2017

Надеж-Ване Цыбульскигийн анхны цуглуулга

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэхэн бүтээлч захирал Надеж-Ване Цыбульски Hermès ордонд зориулсан анхны цуглуулгаараа дамжуулан брэндийн ерөнхий чиглэлийг өөрчилж чадлаа. Тэр Hermès-ийн минимал маягийн сонгодог стильд үнэнч үлдсэн хэдий ч Maison Margiela брэндэд ажиллах хугацаандаа олж авсан өнгөлөг туршлагаа шинээр авчирлаа.

Өмнөх бүтээлч захирал Кристофер Ламерт хүндэтгэл үзүүлэх үүднээс Надеж-Ване Цыбульски энгийн эсгүүртэй, цэвэр өнгөтэй, байгалийн гаралтай материалаар хийгдсэн хувцаснууд урласан байна. Гэхдээ энэхүү гоо зүйн хүрээнд дизайнер мөн өөрийнхөө ур чадварыг харуулаад авлаа. Тэр загваруудын хэмжээстэй тоглолт хийж, олон давхарлах аргачлал сонгосноор шинэлэг төрхүүд бий болгосон байлаа.

Үндсэн элементүүд: Тод өнгийн намирсан даашинзууд, 1970-аад оны уур амьсгалтай, сул эсгүүртэй торгон цамцнууд, том хэмжээстэй нэхий хүрэмнүүд, сүлжмэл свитер цамц, oversize пальто, шулуун ба сул эсгүүртэй брюк өмд

Үс засалт ба нүүр будалт: Ташуу хуваалттай доор боосон үс, чихний ард хийсэн задгай тавьсан ус, бараан өнгийн смоки будалт

Үндсэн өнгөнүүд: Цайвар шар, гүн цэнхэр, ногоон, улаан, хөх ягаан

Стилистик аргачлал: Олон давхарлах, төрөл бүрийн материалыг нэг хувцсанд хослуулах, нэгэн жигд өнгийн хувцаслалт, нарийн деталиуд

Аксесуар: Өргөн бүс, сүлжмэл малгай, жижиг хэмжээтэй өнгөлөг гар цүнхнүүд, жижиг ээмэгнүүд

Бүтээлч санааны эх үүсвэр: 1970-аад оны хээ, "Гэртээ ганцаараа"-гийн Жо Пеши

цааш үзэх