Бюро 24/7 тойм: Proenza Schouler, pre-fall 2017
Нью-Йоркийг магтан дуулъя
Хос дизайнерууд Лазаро Эрнандес ба Жек Маккалоу нар шинэ мэдээгээр дүүрэн байна. Тэдний хариуцдаг Proenza Schouler брэнд төв байраа Парис хот руу шилжүүлж, энэ жилийн долоодугаар сараас эхлэн Кутюр загварын долоо хоногт оролцохоор болжээ.
Pre-fall цуглуулгын хувьд гэвэл дизайнерууд энэ удаад Нью-Йорк хоттой салах ёс гүйцэтгэж, их хотын баялаг уур амьсгалыг загварууддаа шингээсэн байна.
Тэд өөрсдийн таних тэмдэг болсон архитектурын хэв маягтай эсгүүр гаргаж, өдөр тутамд өмсөхөд зориулагдсан загварлаг хувцаснууд урлажээ. Тэгш бус хэмтэй эсгүүр, минимализм ба максимализмын нэгдэл, олон давхарлах аргачлал, абстракт хээ, том хэмжээтэй пальто ба цув, тод ба бараан өнгөнүүд, намирсан даашинз, өргөн өмд зэргээр шинэ цуглуулгыг тодорхойлж болно.