Бюро 24/7 тойм: Tom Ford, намар-өвөл 2018
Хүн бүрийн анхаарал зөвхөн чам дээр
Хэдхэн цагийн өмнө Нью-Йорк хотод намар-өвөл 2018 улирлын ready-to-wear загварын долоо хоног албан ёсоор эхэллээ. Харин хамгийн анхны загварын шоуг Tom Ford брэнд зохион байгуулсан бөгөөд 1980-аад оны сэдэвтэй, тод өнгө ба амьтдын хээтэй, анхаарал татам загварууд танилцууллаа. Хөлнөөсөө толгой хүртэл үчимбэр ба алаг тахийн хээгээр бүрхэгдсэн загвар өмсөгчид гялалзсан саатай, хамба хилэн материалтай, үслэг оруулгатай загваруудаар гангарсан нь максимализм эргээд моодонд орсныг илтгэлээ. Дизайнер Том Форд мөн энэ цуглуулгадаа oversize хэмжээтэй цагирган ээмэг, торон тирко, маш богино даашинз, төгс эсгүүртэй гоёмсог пиджак, гялалзуур чимэгтэй цамц ба өмд оруулсан байв. Ерөнхийдөө Том Форд өөрийн хээнцэр, зоригтой, гял цал гоо зүйн үзэлдээ үнэнч үлдсэн гэж хэлж болно.