Хайх

Бюро 24/7 тойм: Tommy Hilfiger, хавар-зун 2017

Бюро 24/7 тойм: Tommy Hilfiger, хавар-зун 2017

АНУ дахь галзуу үдэшлэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Лос-Анжелес хотын алдарт Венис далайн эрэг үдшийн турш загварын тайз болон хувирч, намар-өвөл 2017 улирлын эмэгтэй загварын марафоныг албан ёсоор эхлүүллээ. Дизайнер Томми Хилфигер ба загвар өмсөгч Жижи Хадид нарын хамтран зохион байгуулсан уг шоу 1990-ээд оны Лос-Анжелес хот болон тухайн үеийн өндөр суудалтай жийнсэн өмд ба хиппи маягийн хээтэй хувцсаар гоёсон загварлаг залуусыг санагдуулж байлаа. Тод өнгөөр гэрэлтэх хөгжөөнт тоглоомын газрууд, түргэн хоол худалдаалах ачааны машинууд, гал залгиж үзүүлэх циркийн жүжигчид, мөн хөгжилтэй уур амьсгал бүрдүүлэх урт үстэй гудамжны хөгжимчид үзэгчдийг баясгаж, хэзээ ч мартагдашгүй дурсамж бэлэглэлээ.

Жижи Хадид орчин үеийн чиг хандлагыг анзаарч, загвар энгийн хэрэглэгчдэд нээлттэй, боломжтой байх ёстойг ойлгосон байна. Үүнтэй холбогдуулан загвар өмсөгч ба дизайнер хавар-зун 2017 цуглуулгаа "see now, buy now" концепцийн дагуу танилцуулж, тайзан дээр үзэгдсэн хувцаснуудыг шоу дуусмагц худалдаалж эхэлжээ. Энэ бодлогыг зочид баяртайгаар хүлээн авч, их хэмжээний худалдан авалт хийсэн байна. Харин Жижи Хадидын өөрийн өмссөн нарийн мөртэй, газар хүрсэн урттай, намирсан даашинз үдшийн хамгийн эрэлттэй загвараар тодорчээ.

Үндсэн элементүүд: Пальто ба куртка, богино шоорт, далайн эргийн хувцас, хиппи маягийн урт даашинз, сул загварын свитер цамц, богино топ.

Үс засалт ба нүүр будалт: Бага зэрэг чийглэг эффекттэй байгалийн зөөлөн будалт, задгай тавьсан долгионтой үс.

Үндсэн өнгөнүүд: АНУ-ын далбааны өнгөнүүд, Tommy Hilfiger брэндийн алдарт гурван өнгө, шар ба улаан, хиппи даашинз дээрх пастел өнгөнүүд, усан цэнхэр ба хар.

Стилистик аргачлал: Богино топтой хослуулсан их сургуулийн бомбер хүрэм, усны хувцасны гадуур өмссөн том хэмжээтэй хүрмүүд, жийнсэн материалтай гадуур хувцас, хиппи хэв маягийн сонгодог хээ болох өргөст хэмхийн зурагтай хувцаснууд.

Аксесуар: Чокер зүүлт, дундаж хэмжээтэй клач цүнх, рок-н-ролл хэв маягийн хүзүүний зүүлт ба ээмэг, бөгж, бугуйдаа зүүсэн цагаан өнгийн бандана, ковбой загварын түрийтэй гутал ба далайн эргийн сандаал.

Бүтээлч санааны эх үүсвэр: Coachella, 1990-ээд оны Лос-Анжелес хот, АНУ-ын баруун зүгийн хувцаслалт, Майли Сайрусын "Party in the USA" дуу, Венис далайн эрэг.

цааш үзэх