Бюро 24/7 тойм: Valentino, pre-fall 2017
Уламжлалдаа үнэнч үлдсэн нь
Мария Грация Кьюри Dior ордон руу шилжсэн ч Valentino брэндийн гоо зүйн үзэлд дорвитой өөрчлөлт орсонгүй. Италийн загварын ордны гол дүрийн бүсгүй одоо хүртэл газар хүрсэн урттай эмэгтэйлэг даашинз, кутюр маягийн хатгамал, хоргой, торго, шифон, органза, үслэг эдлэл гэх зэрэг тансаг материал болон ягаан, цайвар ногоон, улбар шар, хөх ягаан гэх нүдэнд дулаахан өнгөнүүдэд дуртай хэвээр байна.
Юбкан дээрх хуниас, даашинз дээрх цацаг ба дээгүүр хувцаснуудад үзэгдсэн шүрэн чимэглэл нь шинэ цуглуулгад сонирхолтой деталь болон орж, загваруудыг энгийн бус, баялаг харагдуулж байлаа. Харин том гар цүнх ба микро хэмжээтэй клач цүнхнүүд дизайнерын сэдсэн романтик төрхөд бодит өнгө аяс оруулж өглөө.
Үзэх
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56