Хайх

Кутюр загварын долоо хоног: Giambattista Valli, хавар-зун 2017

Кутюр загварын долоо хоног: Giambattista Valli, хавар-зун 2017

Францын түүх ба загвар

Text: Ө.Тодгэрэл


Орчин үед амьдралын туршлага аливаа загвараас илүүд үнэлэгдэж, загварын салбар аажмаар хүчээ алдаж байна гэх яриа газар авсан. Хэрэглэгчид мөнгөө амттай хоол, адал явдалтай аялал ба гэр ахуйн шинэчлэлтэд зориулж, брэндийн хувцас авах нь багассан гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан дизайнер Жамбаттиста Валли өөрийн хавар-зун 2017 улирлын кутюр шоундаа дахин давтагдашгүй туршлага ба гайхалтай загварыг нэгтгэхээр шийдэж, хүрэлцэн ирсэн зочдод аль болох сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар зорьжээ. Тэрээр загварын шоуг урьд өмнө нь хэзээ ч олон нийтэд нээгдэж байгаагүй Францын архивын байранд зохиож, хүрэлцэн ирсэн зочдод цоо шинэ газар танилцуулж, өвөрмөц мэдрэмж төрүүлж чадлаа. Барилга дотор Францын хаадын бичиг баримтууд болон Мария Антуанеттын захидлууд хадгалагдан байгаа нь ариун дагшин, түүхэн уур амьсгал бүрдүүлж байв.

Шинэ цуглуулгад ерөнхийдөө олон талын сэдэв хамарсан, өргөн сонголттой загварууд багтсан харагдлаа. Цөцгийн өнгөтэй, энгийн эсгүүртэй туник ба өмдөөр эхэлсэн загварын шоу аажмаар сэргэн мандалтын үеийн романтик өнгө аястай торон даашинзууд руу шилжиж, эцэст нь нүсэр том хормойтой өнгө өнгийн үдшийн даашинзуудаар өндөрлөх болно.

 

цааш үзэх