Кутюр загварын долоо хоног: Atelier Versace, намар 2017
Гялалзуур чимэгтэй легинс ба үнэт чулуугаар бүрхэгдсэн үдшийн даашинз
Донателла Версачегийн хэлж буйгаар энэ удаагийн кутюр цуглуулга Versace-гийн 1988 оны сурталчилгааны зургууд дээр суурилжээ. Тухайн үед загвар өмсөгчид Кэролин Мерфи ба Одри Марней нар дундад зууны хэв маягаар хувцаслаж, сурталчилгааны зургуудыг зурагчин Стивен Майзел авч байсан билээ. Харин 2017 онд Донателла Версаче энэхүү хуучны санааг илүү рок-н-ролл уур амьсгалд оруулснаар сонирхолтой загварууд бий болгожээ. Легинс ба бээлийтэй хослуулсан өргөн мөртэй пиджак, үнэт чулуу ба алтан утсаар чимэглэгдсэн газар хүрсэн урт даашинз, мөн мөр хэсэгтээ аварга том хуниастай богино даашинз кутюр цуглуулгыг бүрдүүлсэн байлаа.